Дархан оточ
Нийслэлийн "Дархан-оточ" эмнэлэг нь 2001 оноос эхлэн үйлчлүүлэгч бүрд чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийг эрхэм зорилгоо болгон тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн билээ.


Бидний зүгээс санал болгох
Амбулаторын үзлэг
Өдөр тутмын үзлэг, оношилгоо, зөвлөгөө өгч эмчилгээний чиглэл тодорхойлно.

Хэвтэн эмчлүүлэх
Эмчийн хяналт дор байрлан иж бүрэн эмчилгээ, сувилгаа авна.

Өдрийн эмчилгээ
Тухайн өдөртөө дусал, тариа болон богино эмчилгээг хийлгээд гэртээ харина.

Уламжлалт, физик
Зүү, бариа, төөнүүр болон аппаратын физик эмчилгээний аргаар биеийг сэргээнэ.

Багц эмчилгээ
Өөрт тохирох үйлчилгээний багцаас сонгон эрүүл мэндээ манайд даатгаарай.
Түгээмэл асуулт
Танд асуух зүйлс байна уу?
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 33-р хороо, Дамдинбазрын гудамж, ЭБО төв (Модны 2, хуучин эрүүл мэндийн 7-р төвийн чанх урд)
Манай эмнэлгийн холбогдох утас: 75053579 дугаарт холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах болон үзлэгийн цаг товлох боломжтой.
Үзлэг даваагаас баасан гарагийн хооронд өглөө 9 цагаас орой 16 цаг хүртэл хийгдэнэ.
- Эмчийн үзлэг болон лаборатор, багажийн шинжилгээг үндэслэн эмийн (мэдрэл) болон уламжлалт эмчилгээнүүд хийгдэнэ.
Эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх боломжтой. ЭМДЕГ-аас сонгон шалгаруулалт зарласны дараа даатгалаар иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.
Эмнэлгийн холбоо барих утас болох 75053579 дугаарт холбогдож сонирхож буй үйлчилгээний үнийг лавлах боломжтой.
Шаардалагатай тохиолдолд сахиуртай хэвтэх боломжтой, сахиураас төлбөр авдаггүй.
Манай хаяг
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 33р хороо, ЭБО төв, 3р давхарт
ДА-БА 09:00-17:00